ИНҮТ
Номын сан
Aeronautical Radio Communication Systems and Networks

"Aeronautical Radio Communication Systems and Networks" нь иргэний нисэхийн салбарын холбоо, навигаци, ажиглалтын радио системүүдийг онол болон практикийн түвшинд цогцоор нь тайлбарласан салбарын шилдэг гарын авлага ном юм. Тус номыг иргэний нисэхийн инженер Дэйл Стэйси (Dale Stacey) туурвиж, 2008 онд алдарт Wiley хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. 

1.Номны үндсэн агуулга:

Арилжааны дундаж агаарын хөлөг дээр холбоо, навигаци, ажиглалтын зориулалттай 20 гаруй радио систем ажилладаг. Энэхүү ном нь тэдгээр системүүдийн бүтэц, сүлжээний топлоги болон хэрэглээний шаардлагуудыг дараах үндсэн чиглэлээр хамж авч үздэг: 

  • Агаарын холбооны системүүд: Нисгэгч болон нислэгийн хөдөлгөөний удирдагч хоорондын үндсэн холбоо болох VHF (Тархмал богино долгион), алсын зайн болон далайн дээгүүрх нислэгийн HF (Богино долгион) болон Хиймэл дагуулын (Satellite) холбооны системүүд. 
  • Агаарын хөлгийн төрлүүд: Хөнгөн жижиг агаарын хөлгөөс эхлээд иргэний нисэхийн том оврын тийрэлтэт болон дуунаас хурдан тусгай зориулалтын хөлгүүдийн радио төхөөрөмжүүд. 
  • Нисэх буудлын дэд бүтэц: Өнөөгийн нисэх буудлуудын радио холбооны бэлэн байгаа дэд бүтэц болон ирээдүйд нэвтрэх өндөр зурвасын өргөнтэй шинэ технологиуд. 
  • Инженерийн тооцоолол: Системийн гүйцэтгэл, долгионы харилцан нөлөөлөл (interference)-ийг шалгах, инженерийн зураг төсөл гаргахад зориулсан математик томьёонуудын иж бүрэн жагсаалт. 

2.Хэнд зориулагдсан бэ?

Энэхүү ном нь дараах мэргэжилтнүүд болон суралцагчдад гарын авлага болдог.

  • Иргэний нисэхийн удирдах байгууллагын мэргэжилтнүүд
  • Агаарын навигацийн үйлчилгээний инженер, техникийн ажилтнууд
  • Агаарын хөлөг болон радио төхөөрөмж үйлдвэрлэгчид
  • Нисэхийн болон электроникийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнууд 

Номын санчтай холбогдож авна уу. Утас 71283205, 80836918